Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрлээ

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.06/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Эдгээр 15 иргэний 13 нь ХӨСҮТ-д хэвтэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 248 хүн хэвтэж байна” гэлээ.

ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр хоёр оронд халдвар бүртгэгдэж нийт 211 улсад халдвар гарлаа.

АНУ, Итали, Франц, Их Британи, Турк улсуудад халдвар эрчимтэй тархаж байгаа. Азийн орнуудаас Японд халдвар эрчимтэй нэмэгдэж 4,700 гаруй халдвар бүртгэгдэн тус улсын 47 мужаас гуравт нь л халдвар бүртгэгдээгүй байна.

Сингапур улсад гадаадын ажилчид байдаг хоёр дотуур байранд 100 халдвар бүртгэгдсэний улмаас 2,000 гаруй хүн хөл хорионд оржээ. Өнөөдрийн байдлаар 2,075 хүн ажиглалтад байгаа бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа. Тэдний дундаас 21 хоногтой нэг хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан. Шинж тэмдэггүй хэлбэрүүдээс халдвар тархах эрсдэл нэмэгдэж байна.

Тухайлбал, Нью-Иоркийн зоо паркийн таван арслангаас коронавирус халдварласан нь тогтоогдоод байна. Хүн битгий хэл зоо паркийн амьтад өвчилж хэлж байгаа энэ үед анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй шүү гэдгийг анхааруулмаар байна. Маскаа сайн зүүж, хувийн ариун цэврээ сайтар сахиарай.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.