Зарим зам дагуу цацруулагчтай хашлага хийж байна

Эрхүүгийн гудамжны 1182 урт метр, Бээжингийн гудамжны 2210 урт метр ногоон байгууламж бүхий талбайд хамгаалалтын троссоор хийсэн хашлага суурилуулах ажил /2020.04.05/ хийгдэж эхэллээ.

Уг ажлыг “Охь мандал” ХХК 10 хоногт гүйцэтгэж, өчигдөр цацруулагчийг байрлуулсан байна. Энэ ажлын дараа Зүүн 4 замаас Эскадрилын хөшөө хүртэлх 4700 урт метр замын голын ногоон байгууламжинд суурилуулсан тросс хашлагыг цацруулагчаар бүрэх ажил хийгдэнэ.

Мөн Саппорогийн уулзвараас хойш Ард Аюушын өргөн чөлөө буюу Өргөө кино театрын уулзвар хүртэлх замын голоор 2019 онд тарьсан 1325 ш гацуур /Ургалт сайн/-т хамгаалалтын тросс хашлага хийнэ. Тус байршилд энэ хавар ногоон байгууламжийн хамгаалалтын хашлаганаас гадна иргэд ая тухтай зорчих, амарч зугаалах сандал, сүүдрэвчийг замын голын бульварт хийхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …