Монгол банк: Гуравдугаар сарын байдлаар нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан

Монголбанк 2020 оны гуравдугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны гуравдугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүүлэлттэй байна. Нийт 5.3 тн үнэт металлаас 3.6 тн алт, 1.7 тн  цагаан мөнгө байна.

2020 оны гуравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 36 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 3 дугаар сард 141,512.11  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: Монгол банк

http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …