Ё.Баатарбилэг:Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-нд шийдэгдэнэ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар өнөөдөр /2020.04.03/ мэдээлэл хийлээ.


БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг  “ “ Ковид-19”-тэй холбоотойгоор ЭЕШ-ыг хэрхэн зохион байгуулах талаар эцэг эхчүүдээс асуулт их ирж байна.

“Ковид -19”-тэй холбоотойгоор дэлхийн 188 оронд сурагчдын хичээлийг бүрэн зогсоосон байна. Монгол Улсын хувьд нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног хичээл тасарч байна. Цаашид яахыг мэдэхгүй. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. 

Зайны сургалттай холбоотойгоор давуу болон сул талууд бий. Олон нийтийн зүгээс хичээл сайн зааж байна гэсэн үнэлэлт бий. Нөгөө талаас эцэг эх, сурагчдын харилцах харилцаанд шинэ түвшинд хүрч байна гэж ойлгож  байгаа.

ЭЕШ удахгүй болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор манай дарга нар мэдээлэл өгнө. Арванхоёрдугаар ангийн сурагчдад даалгавар, хичээлийг бэлтгэж байна. Шалгалтын тов гарсан. Шалгалтыг хойшлуулахгүй байх чиглэл барьж байгаа. Хэрэв дөрөвдүгээр сарын 30 гэхэд карантин дуусвал ЭЕШ хэвийн явагдана. Харин карантин сунгагдвал XII ангийн сурагчдыг нэг танхимд олноор бөөгнөрүүлэхгүйгээр ЭЕШ-д бэлдэх тусгайлсан давтлага бүхий сургалт хийхээр төлөвлөж байна. Мөн бид бүх төгсөгчдөд зориулсан, ЭЕШ-тай холбоотой мэдээллийг  нэг дор багтаасан DVD, гарын авлагыг улсын хэмжээнд тараахад бэлэн болоод байна” гэв.

http://credit-n.ru/blog-listing.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …