Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр болно

Никитон хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн, лайв тоглолт өнөөдөр 20 цагаас болох ба Боловсрол суваг телевиз шууд дамжуулан хүргэх юм. Тус тоглолтод МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ж.Алтанцэцэг нар урилгаар оролцож ая дуугаа ѳргѳнѳ.

Түүнчлэн “Монголдоо хайртай” лайв тоглолтыг “Ard News”, “Монголдоо хайртай” фэйсбүүк хуудас шууд дамжуулан хүргэх юм.

Никитон хамтлаг өөрийн албан ёсны цахим хуудаснаа “Үзэсгэлэнт бүсгүйчүүд, эрэлхэг хөвгүүд, бяцхан үрсэд нь эрүүл энхийг хүсье! Бид олуулаа байгаагаа мэдэрлээ. Хамтдаа баасан гарагт дуулж дархлаагаа дэмжиж, нэгэн сайхан гэгээлэг үдшийг өнгөрөөнө. Бид бэлэн” хэмээн нийтэлжээ.

“Монголдоо хайртай” аяны хүрээнд зохион байгуулж буй энэхүү тоглолтыг “On&Off” продакшн, “Max music entertaiment” дэмжин ажиллажээ. 

http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html

Санал болгох мэдээ

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн …