Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах чиглэлд авах арга хэмжээний жагсаалт гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“Шинэ коронавирусийн тархалтын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх  багц арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг бусад холбогдох материалын хамт хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх энэхүү үндсэн дөрвөн чиглэлд хамаарах 14 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр жагсаалт гаргаад байна.

  • Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад ААНБ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд даатгуулагч МУ-ын иргэний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно. Эсвэл өөрийн хүсэл санаачилгаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж болно. Сайн дурын даатгуулагчийг хамруулна.
     
  • Өөрөөс үл шалтгаалан үйл ажиллагаа нь зогссон боловч ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн даатгуулагч МУ-ын иргэнд 2020 оны дөрөвдүгээр сарын нэгнээс 2020 оны долдугаар сарын 1-ний гурван сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгийн дэмжлэг олгоно зэрэг багтаж байна.

Уг тогтоолын төслийг яаралтай горимоор УИХ-ын даргад өргөн мэдүүлж, хэлэлцэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын гишүүд үзлээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …