Монгол Улсад Covid19-ийн 14 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн ээлжит мэдээлэл хийлээ. мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү халдвар авсан иргэдийн нөхцөл байдал болон шинээр халдвар авсан иргэдийн мэдээлэл өглөө.

БНСУ-ын тусгай онгоцоор гуравдугаар сарын 28-нд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Солонгосын онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Тэдний хоёроос нь халдвар илэрлээ. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Ойрын хавьтал 10 хүнийг тусгаарлан хяналт, шинжилгээ хийж байна. Үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарласан” хэмээн мэдэгдлээ.

Гуравдугаар сарын 28-нд БНСУ-аас Монгол дахь иргэдээ авахаар тусгай онгоц ирсэн бөгөөд Монгол дахь Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн тус онгоцоор ирсэн аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт тандалтад байна.

http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …