Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан байна

Өнөөдөр УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сүүлийн таван өдрийн байдлаар тусгаарлалтын 14 хоног нь дууссан 150 орчим иргэн тусгаарлах байрнаас гарсан бөгөөд эдгээр иргэд гэрээр дэглэм сахиж, өөрийгөө тусгаарлах ёстой. Гэтэл Сэлэнгээс ирж, Улаанбаатарт тусгаарлагдсан нэг иргэн тусгаарлалтаас гарахдаа гэртээ 2-3 хоног архидан согтуурсан байна.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Уг иргэнд тооцох хариуцлагын талаар тэрбээр “Энэ хүнд холбогдох арга хэмжээг авна. Хатуу ярина. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулна. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байх хугацаа маш чухал. 7-14 хоногийн хугацаанд гэртээ байхдаа дэглэмээ сайтар сахих ёстой.Одоо бол хамгийн чухал үе. Мэргэжлийн байгууллагын хэлснээр далд үедээ байж байгаад хэнэггүй байдлаасаа болж олон нийтийн дунд явж, өвчин тараахвий. Энэ эрсдлийг бий болгохгүй байхыг хүсье. Анхаарлаа бүү сулруул.  Хэдийгээр өөрийгөө гэртээ тусгаарлах ёстой иргэдийн үүдэнд наалт наахаар бэлдсэн ч хүний эрхийг хүндэтгэн үзэж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд одоогоор 2,516 хүн тусгаарлах байранд байгаа аж.

http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …