Эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулсан цахим хурал боллоо

ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны байдлаарх эхийн эндэгдлийн тохиолдлыг танилцуулж, эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсний манас таталтын урьдал, манас таталтын үеийн оношилгоо, эмчилгээний зарчим” сэдэвт цахим хурлыг гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга, НҮЭМ-ийн тусламж үйлчилгээний зохицуулагч, тасгийн эрхлэгч нар, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, УНТЭ, 18 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, дотрын эмч нар бүхий 120 хүн оролцсон.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2020 оны эхийн эндэгдлийн тохиолдлуудын тухай мэдээллийг танилцуулж, манас таталтын урьдал, манас таталтын шалтгаантай эхийн эндэгдлийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа учир жирэмсний хяналт, ялангуяа, төрсний дараах үеийн хяналт, гэрийн эргэлтийн чанарыг сайжруулж, хурлаар хэлэлцэгдэж буй тохиолдлуудад дүгнэлт хийн, сургамж авч ажиллахыг анхааруулав.

http://credit-n.ru/about.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.