У.Хүрэлсүх: Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандаж зээлийн хүүгээ бууруулах ёстой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Мөн тэрбээр “Монголбанкны ерөнхийлөгч, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан. Монголбанк бол Засгийн газарт харьяалагддаггүй. Бие даасан хуультай. Бидний удирдлагын гадна байдаг. Тиймээс Ерөнхий сайд хүсэлт тавьсан. Бодлогын хүүг 1 хувь бууруулсан. Дахиж буулга гэж хүсэлт тавина. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Хадгаламжийн хүүгээ бууруулах ёстой. Зээлийн хүүгээ бууруулах ёстой. Олон удаа хүсэлт тавьж байгаа. Хүсэлт хүлээж авахгүй бол Засгийн газар арга хэмжээ авна. Банкууд реформ хийх цаг болсон. Энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг аль аль нь хохирол багатай даван туулах ёстой” хэмээн банкуудад хандан мэдэгдлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.