Д.Нямхүү: Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.03.27/ ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Мөн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 71 хүнийг давтан шинжилгээнд оруулахад коронавирус илрээгүй. Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар нислэгээр ирсэн хүмүүсийг ээлж дараатайгаар шинжилгээнд оруулж байгаа юм.

Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна. Эн тэргүүнд алийг нь шинжилгээнд оруулах вэ гэдэг тактик гаргаж ажиллаж байгаа.

2020 оны гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна. 2020 оны гуравдугаар сарын 26-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дархан-Уул аймагт хоёр, нийт зургаан хүнийг тусгаарлаж, тандалт лабораторийн шинжилгээ хийж байна.

Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа нь сайн мэдээ юм” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/ipoteka.html

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …