ДЭМБ-аас халдварыг таслан зогсооход дагаж мөрдөх зургаан төрлийн зөвлөмж хүргүүлжээ

ДЭМБ-аас  шинэ коронавирусын тархалт, түүнээс үүсэх эрсдлээс урдчилан сэргийлэх, авах арга хэмжээний талаар улс орнуудад зөвлөмж хүргүүлсээр байгаа. Сар гаруйн өмнөөс уг өвчний тархалтыг хязгаарлах боломж байна гэж байсан. Одоо ч гэсэн энэ өвчнийг хязгаарлах боломж байсаар байна гээд дараах зургаан төрлийн зөвлөмжийг хүргүүлжээ.

  • Эрүүл мэндийн ажилтныг сургаж, бэлтгэх
  • Сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх
  • Лабораторийн оношилгооны бэлэн байдлыг хангах. Тэдгээр сэжигтэй тохиолдлууд, хавьтлуудыг оношлох
  • Эмнэлэг болон тусгаарлах, ажиглах байрнуудын тооцоог хийж бэлэн байдлыг хангах
  • Хавьтлыг хэрхэн тусгаарлах, ажиглах талаар төлөвлөгөө, журам заавар гаргах
  • Эрүүл мэндийн салбар дангаараа хийж гүйцэтгэх боломжгүй ажил учраас салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатай байна.

Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах хоног дунджаар  4.8, өвчний нууц үе дунджаар 6 хоног, эмнэлгийн тусламж авах хүртэлх хоног 3 хоног байгаа бөгөөд энэ гурван  тохиолдлын судалгаа хийж байх явцад цаанаа 36 болж нэмэгдэх аюултай байна гэж ЭМЯ мэдээллийн үеэр яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэлж байлаа.

http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …