“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилчид хандивын аянд нэгдлээ

“Японы хүүхдийг ивээх сан”-ийн ажилтан, алба хаагчид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив аянд нэгдэж байгаагаа өнөөдөр илэрхийллээ.

 Нийт 40 орчим ажилтан, алба хаагчдаас 1 500 000 төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм.

 Энэ үеэр гамшгийн өмнө болон гамшгийн үед, гамшгийн дараа хүүхдийн сурч боловсрох аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн танай хамт олонд баярласнаа илэрхийлье. Онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, халуун сэтгэлийн хандив өргөсөнд талархаж буйгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.