
Он гарснаар эхний гурван сарын байдлаар 11907 удаагийн газар хөдлөлт болсон ба магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа болсон байна. Өнгөрсөн баасан гарагт гэхэд Говь-Алтай аймагт дөрвөн удаа газар хөдөлсөн юм. Мэргэжлийн байгууллагын хэлснээр сүүлийн жилүүдэд Монголд газар хөдлөлтийн тохиолдол нэмэгдэж байгаа аж.