Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-д бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг тогтмол хүргэж эхэллээ

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.

Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.

Цахим хичээлийн хуваарь:

Гуравдугаар сарын 23-н буюу өчигдөр физик, математикийн хичээлийг заажээ.

Математикийн хичээл:

Физикийн хичээл:

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

http://credit-n.ru/kurs-cb.html

Санал болгох мэдээ

Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол …