МАН дангаараа сонгуульд оролцохоор боллоо

МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж өндөрлөлөө.

Хурлаас хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал, МАН УИХ-ын 2020 оны сонгуульд оролцохоо шийдсэн бөгөөд мөрийн хөтөлбөрөө баталж, аудитын байгууллагад хүргүүлэхэд бэлэн болгожээ. Мөн тус намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах журмыг Бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэн баталсан байна. Түүнчлэн МАН аль нэг улс төрийн хүчинтэй нэгдэхгүй дангаараа ирэх сонгуульд оролцох шийдвэр гаргасан байна.

Ийнхүү эрх баригч МАН тавдугаар сард нэр дэвшигчдээ тодруулахаас өмнө дахин хуралдах шаардлагагүйгээр асуудлуудаа шийджээ.

Энэ удаагийн Бага хурлаар сонгуультай холбоотой асуудал хэлэлцэхээс гадна намын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг чөлөөлж, орных нь хүнийг томилно гэдэг мэдээлэл байсан. Харин Ц.Бат-Энх Бага хурлын өмнө хуралдсан Удирдах зөвлөлд чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөр энэ асуудал хэлэлцэгдэх шаардлагагүй болжээ. Түүний оронд хүн томилоогүй байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.