ҮСХ: Монгол Улсын импорт 10.4 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос COVID-19 халдварын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа.

Монгол Улсын 2020 оны эхний 2 сарын нийгэм, эдийн засгийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, улсын төсвийн орлого 11.7 %, экспорт 29.5 хувиар, импорт 10.4 %, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2, тэр дундаа уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 23.8 %, агаарын тээврийн орлого 21.7 %-аар тус тус буурчээ.

Харин улсын төсвийн зарлага 42.7 %, нийт хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 11.2 % хувиар өссөн байна.

Тээврийн салбарын өсөлт бууралтыг харвал:

Төмөр замын тээвэр

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 2 сард 4.6 сая тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 296.2 (6.8%) мянган тонноор өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 540.1 (35.1%) мянган тонн, импортын ачаа 21.2 (4.8%) мянган тонн, дамжин өнгөрөх ачаа 3.6 (0.7%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 2.2 сая тонн болж, өмнөх сараас 246.9 (10.1%) мянган тонноор буурсан байна.

Агаарын тээвэр

Агаарын тээврээр 2020 оны эхний 2 сард 624.3 тонн ачаа тээвэрлэж, өмнөх оны мөн үеэс 183.7 (22.7%) тонноор буурсан байна. Мөн агаарын тээврээр тээсэн ачаа 2020 оны 2 дугаар сард 182.7 болж өмнөх сараас 259.0 (58.6%) тонноор буурсан байна. Агаарын тээврээр дотоодод тээсэн ачаа 2020 оны эхний 2 сард 11.4 (1.8%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.5 (10.9%) тонн, олон улсад тээсэн ачаа 613.0 (98.2%) тонн болж, өмнөх оны мөн үеэс 182.3 (22.9%) тонноор тус тус буурсан байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

http://credit-n.ru/informacija.html

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …