Я:Буянжаргал: Нийт 983 зорчигч тусгаарлалтад байна

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Covid19-ийн халдварын талаарх Монгол дахь нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Анхны КОВИД-19 халдварын мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар болон Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн  өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг хуралдуулсан байна. Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, КОВИД-19 халдварын дэлхийн болон дотоод нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хэрэгжүүлах арга хэмжээний тухай танилцуулах ажээ. 

Мөн тэрбээр “2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш улсын хэмжээнд 2942 тохиолдлыг ажиглалтад авч, тандалт судалгаа хийсэн. Өнөөдрийн байдлаар 1804 иргэн ажиглалтад байна. Ажиглалтад буй хүмүүс  “Наранбулаг”, “Парк”, “Зүч”, “Амар” зочид буудлууд болон “Энхсаран”, “Жаргалан” сувилал, “Багабаян” амралтын газар “Асралт мед” эмнэлэг ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт байгаагаас гадна Баян-Өлгий, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймгуудад тусгаарлагдан ажиглалтад байна. 

Тусгай нислэгээр ирсэн буюу Япон-Улаанбаатарын нислэгээр ирсэн 256, Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн 244, Берлин-Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн 231, Стамбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 256 гээд нийт 983 зорчигч тусгаарлалтад байна. 

Мөн ОХУ, Казахстанаас оюутнууд ирэх хүсэлтээ Элчин сайдын яамаар дамжуулан гаргаж байгаа учраас тэднийг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна. Оюутнуудыг Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий аймагт тусгаарлахаар байруудаа бэлдэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр зохицуулалтуудаа тогтмол хийгээд явж байна. ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний 10 орыг тохижуулж бэлэн болголоо. Мөн шаардлагатай аппаратуудыг суурилуулах ажлыг хийж байна. Эмнэлгийн машинуудыг мөн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнүүдийг тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ ачаалал үүсээд эхэлбэл явуулын амбулаторийг ажиллуулах боломжийг судалж байна” гэлээ. 

http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …