Д.Нарангэрэл: Сингапурт 33, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол Европын улс, орнуудаас зөөвөрлөгдөн ирсэн байна

Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ өглөө.

Covid19-ийн халдвар өмнө нь Азиас Европ руу тээвэрлэгдэж байсан бол одоо Европ тивээс Ази тив рүү халдвар зөөвөрлөгдөж байгаа ажээ.

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр таван оронд Covid19-ийн халдвар бүртгэгдэж, нийт 174 орон халдвартай тэмцэж байна. БНСУ, Иран, Итали, Испани, Дани, АНУ. ХБНГУ, Франц зэрэг оронд өвчлөл хурдацтай тархаж байна. Халдвар бүртгэгдэж байсан эхний гурван сард 100 мянган хүн өвдөж байсан бол сүүлийн 12 хоногт дэлхийд 100 мянган хүн шинээр халдвар авсан байна. Европ тивээс Ази тив рүү халдвар зөөвөрлөгдөж байна.

Үүнд эрдэмтэн, судлаачид Азид хоёр дахь давалгаа гарах нь гэсэн тооцоолол хийж байна. Учир нь Сингапурт 33 шинэ тохиолдол, БНХАУ-д 140 гаруй шинэ тохиолдол Европын улс, орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна” гэлээ. 

http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …