Д.Нарангэрэл: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сургууль, цэцэрлэгийн хөл хориог дахин нэг сараар буюу дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах саналтай байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр “Дэлхий дахиныг хамарсан цар тахлын үед авдаг түгээмэл арга хэмжээ бол хол хорио, хөдөлгөөн хязгаарлах байдаг. Энэ жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хөл хориог үргэлжлүүлэх саналтай байгаа.

Хэдийгээр өвчний анхны голомт БНХАУ өвчнөө хяналтад авлаа гэж байгаа боловч Европын олон оронд маш өндөр дэгдэлттэй байна. Маш олон эрдэмтэн судлаачдын судалгааны материалтай танилцаж байхад хөл хориог аажмаар цуцлахгүй олон эрсдэл дагуулахыг онцолсон байна. Тухайлбал, хөл хориог нэг өдрөөр алдаж тогтооход өвчний тархалт 40 хувиар нэмэгдэнэ гэдэг тооцоолол байдаг. Эрдэмтэн, судлаачдын зүгээс Covid19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Тийм учраас хүүхдүүдээ, иргэдээ хамгаалахын тулд хөл хориог сунгах саналтай байгаа.

АНУ-д вакцин гаргаж аваад, хүн дээр турших үйл явц эхэлсэн байна. Энэ үйл явц үргэлжлээд 5-6 сарын дараа вакцинтай болох магадлалтай. Мөн зарим эрдэмтэн, судлаач ес, аравдугаар сард дахин дэгдэлт гарна гэх таамаг дэвшүүлсэн. Дахин дэгдэлт гарахаас өмнө вакцинтай болчих байх гэсэн найдлага байна” гэлээ.

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …