Н.Гэрэлт-Од: Нэг оношлуур бараг нэг доллар хүрэхгүй үнээр үйлдвэрлэгчидээс нь авч байгаа

Эрүүл мэндийн яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан оношлууртай холбоотой асуудлаар мэдээллээ.

Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н. Гэрэлт-Од “Та бид мэдэж байгаа. Шинэ төрлийн коронавирусын халдвар гархад Монгол Улс хамгийн түрүүн мэргэжлийн байгууллагуудынхаа дэмжтэйгтэйгээр Япон Улсаас 200 оношлуурыг үнэ төлбөргүй авч оношлогоондоо ашиглаж байсан. Үүний дараа дахин 1000 ширхэгээр, 2000 ширхэгээр Японы халдварт өвчин судлалын үндэсний төвөөс оношлуурыг аваад ашиглаж байгаа. Энэ оношлуурууд ашиглагдаж байгаа ч нэмэлтээр оношлуурууд хэрэгтэй. Гадаад харилцааны яам, Монгол Улсаас суугаа элчин сайдын яамаараа дамжуулаад дараагийн оношлууруудыг авахаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна. Энэ оношлуурууд бол Амарсанаа эмчийн хэлж байгаа шиг тийм өндөр үнэтэй оношлуурууд биш. Энэ төрийн байгууллагуудын хоорондын шугамаар авч байгаа оношлуурууд учраас нэг оношлуур бараг нэг доллар хүрэхгүй үнээр үйлдвэрлэгчидээс нь төрийн байгууллагуудынхаа дэмжлэгтэй авч байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэе.

Түргэвчилгэн оношлуурын тухайд ЭМЯ, ХӨСҮТ судалж байгаа. Одоогоор БНХАУ, Япон, БНСУ, Америк зэрэг хөгжилтэй орнууд хөгжүүлэлтүүдээ хийгээд явж байгаа. Мөн ДЭМБ-аас өгч байгаа түргэвчилсэн оношлууртай холбоотой зөвлөгөө мэдээллүүдийг Гадаад хамтын ажиллагааны хэлтсээрээ дамжуулаад цаг тухайд нь авч байгаа. Оношлууруудын үнэ үйлдвэрлэгч улсуудаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа. Бид аль болох чанарын шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн оношлуурыг боломжийн үнээр авах чиглэлийг баримтлан ажиллаж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.” гэлээ.    

“Бид Монгол хүний амь нас эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Энэ их ажлын хажуугаар гүтгэсэн, доромжилсон, өөлсөн, ийм үйлдлүүдийг гаргахгүй байхыг хүсье. Энэ оношлууруудыг ДЭМБ-аас гаргаж байгаа заавар зөвлөмж, олон улсад хийсэн судалгаа, туршилтад нотлогдсон оношлууруудыг авч хэрэглэж байгаа.” гэдгийг Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэлж байлаа.

http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …