Хотын гудамж талбайг ариутгаж эхэллээ

Цаг агаар энэ долоо хоногт нэмэх хэмтэй байх төлөвтэй тул нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр төлөвлөөд байна.

Нийт 180.8км урт хатуу асфалтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэлийн тусгай зөвшөөрөлтэй 38 компаний 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмжөөр, 33 манацар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машинаар, Хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-н нэг мананцар үүгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус ширшигчтэй машинаар тус тус гүйцэтгэнэ.

Цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм. Өнөөдөр /2020.03.17/ Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхлэх бөгөөд цаашид тогтмол хуваарийн дагуу хийгдэнэ. Энэ долоо хоногийн хувьд Мягмар, Лхагва гарагт хотын гол гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна.

http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …