“ТHE HU” хамтлаг “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хойшлууллаа

Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг   дэлхийн дахинд тархаад байгаа шинэ төрлийн ковид 19 халдварын  улмаас  энэ сарын 12, 13-ны өдрүүдэд  Япон улсад хийх  байсан “THE GEREG TOUR JAPAN 2020” тоглолтоо хойшлуулсан байна.

Чингис хаан одонт Хү хамтлагийн  “THE GEREG TOUR JAPAN 2020”  тоглолт  гуравдугаар  сарын  12-нд   Токио хотын “Shinjuku BLAZE” энтертайнмент төвд 18.30 цагаас, гуравдугаар сарын 13-ны өдөр Осака хотын Umeda Club Quattro клубт 18:00 цагаас тус тус зохион байгуулагдах байсан юм.

 Хү хамтлагаас  гаргасан мэдэгдэлд “Шинэ төрлийн коронавирусийн аюул заналхийлж байгаа тул Хү хамтлагийн Япон дахь аялан тоглолт хойшлогдож байгааг мэдэгдье.  Биднийг сонсдог та бүхэнд талархаж байгаа боловч халдварт өвчин тарах эрсдэл байгаад санаа зовниж байна. Таны худалдан авсан тасалбар хүчинтэй хэвээр байх учир гэмтээхгүйгээр хадгалаарай. Нөхцөл байдал хэвийн болмогц тоглолтын талаарх мэдээллийг даруй хүргэх болно. Тасалбар худалдан авсан, тоглолтоо тэсэн ядан хүлээж байсан та бүхнээс хүлцэл өчье” хэмээн дурджээ.

Хү хамтлаг Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин, продессор Б.Дашдондогийн санаачилгаар 2016 онд албан ёсоор байгуулагдаж, 2018 онд анхны уран бүтээлүүдээ цацаж эхэлсэн юм.

“THE HU” хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн хамтлагийн  уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна. “Хү” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгосон юм.

http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …