Ч.Хүрэлбаатар: Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Covid19-ын тархалттай холбоотойгоор эдийн засгийн хүндрэлийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн хэлэлцсэн. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголбанкы Мөнгөний бодлогын хороо хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ нь Засгийн газрын явуулж байгаа бодлоготой нийцэж байгаа. Монголбанк бодлогын хүүгээ 11 байсныг нэг пунктээр буулгасан. Мөн банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Ингэснээр эдийн засаг руу нэлээд их хэмжээний мөнгө гаргах боломжийг бүрдүүлж өгч байна.”

Үргэлжлүүэн “Бусад орнуудын төсвийн бодлого дээрээ өөрчлөлт оруулж, эдийн засгаа тэтгэх замаар төсвийн зардлаа нэмэх чиглэлийн бодлого авч хэрэгжүүлж эхэлж байна. Харин манай улсын хувьд зардал хасах тухай ярьдаг. Би Сангийн сайдын хувиар ийм зүйл хийхгүй. Тэр бодлого маань хэвээр байгаа. Агшиж буй зүйлийг улам танах юм бол эдийн засаг улам борцлогдоно. ОУВС-гаас коронавирусийн тархалтын үед улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа бодлогыг судалж, харьцуулсан байсан. Үүн дээр коронавирусийн үед Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нь цаг үедээ таарсан, зөв хэлбэрийнх гэдэг үнэлэлт өгсөн байсан.” гэсэн юм.

  Мөн тэрбээр СЗХ-ноос гаргаж байгаа тодорхой шийдвэрүүдийн талаар хэллээ. Зээл олгож байгаа банкуудаас гадна ББСБ-уудтай төрөл бүрийн төлбөр, хураамжаа авахгүй байх, нэмэгдүүлсэн хүү буюу хугацаа сунгасан зээлүүд дээр авдаг хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг асуудлаар ярилцаж байгаа гэлээ. Ингэснээр зээл, санхүүтэй холбоотой бодлогууд энэ хямралын үед ААН-үүд дэмжлэг болно гэж үзэж байгаа аж.

http://credit-n.ru/kreditnye-karty.html

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …