Д.Нямхүү: Улаанбаатар хотод 43 иргэн, Дорноговь аймагт 80 иргэнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас Covid19-ын халдварын анхны тохиолдол Монгол Улсад илэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн мэдээллээ хийлээ. Тодруулбал Москва – Улаанбаатар чиглэлийн онгоцоор энэ сарын 2-ны өдөр Монголд ирсэн Франц улсын иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад  байна.

Эрүүл мэндийн яамны Газрын дарга Д.Нарангэрэл “Бүтэнсайн өдөр буюу гуравдугаар сарын 8-нд Францын иргэн тусгаарлагдсан гэж хэлж байсан. Тухайн иргэнийн шинжилгээний хариу өчигдөр шөнийн 02:00 цагт ирсэн. Коронавирусийн халдвартай гэсэн нь тогтоогдсон. ДЭМБ-ын мэдээллээр 24 цагийн дотор дэлхийн дахинд 98 хүн нас барлаа. БНХАУ-д 80 мянга гаруй тохиолдол эдгэрснээс 70 гаруй хувь нь эдгэсэн.  Нийт тохиолдлын 93 хувь нь дөрвөн улсад бүртгэгдэж байна. Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 59 иргэн ирсэн” гэв. 

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ын гуравдугаар сарын 09-ны мэдээллээр нэг хоногийн дотор дөрвөн улсад халдвартай тохиолдол шинээр нэмэгдсэнээр нийтдээ дэлхийн 109 орны 3577 тохиолдол бүртгэгдээд байна. Дэлхийн 30 гаруй улсын судалгаа шинжилгээний байгууллага Covid19-ын эсрэг вакциныг гаргаж авхаар хамтран ажиллаж байна. Вакцин гаргаж авхад хамгийн багадаа 12-18 сарын хугацаа зарцуулагдана. Эмнэлзүйн гурван үе шатыг дамжаад үйлдвэрлэгдхэд урт хугацааг зарцуулна. Хэрвээ вакцин 12-18 сарын дотор бэлэн болвол дэлхийд анх удаагаа хурдан хугацаанд вакцин гарган авсан тохиолдол болох юм.”

ХӨСҮТ захирал Д.Нямхүү “Дорноговь аймагт тусгаарлагдсан иргэнээс КОВИД-19 илэрсэн. Сэжигтэй шинж тэмдэг илэрснээс хойш 123 хавьтлыг илрүүлэх ажлыг зохион байгуулж, тусгаарлаад байна. Улаанбаатар хотод 43 иргэн, Дорноговь аймагт 80 иргэнийг тусгаарласан. Хэдийгээр өнөөдөр таагүй мэдээ сонссон ч сандрах хэрэггүй. Шинэ коронавирусийн халдвартай дэлхийн 109 орон нүүр тулсан. Монголчууд минь сандрах хэрэггүй” гэв.

Тус халдвартай Франц Улсын иргэн нь одооогоор зовиур байхгүй, 36.7 халуунтай байгаа бөгөөд вирусын эсрэг эмчилгээ хийж байгаа ажээ.Мөн энэ үед хүчтэй эв нэгдэлтэй байх нь чухал гэдгийг сануулаад иргэдийг айж сандралгүй, мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн сахин биелүүлж байхыг хэллээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.