“Хурд” хамтлагийн онлайн тоглолтын үеэр 240 гаруй сая төгрөгийн хандив цугларчээ

“Хурд” хамтлагийн санаачлагаар “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

 Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар,  Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм.

Тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27900 гаруй иргэн нэгдэж, 240 гаруй сая төгрөгийг Улсын онцгой комиссын дансанд шилжүүлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …