ОБЕГ:Гал түймрийн аюулаас 337 хүний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд эхний 2 сард нийт 579 удаагийн ахуйн гал түймэр гарч, 3.1тэрбум төгрөгийн хохирол учирч, 25 хүн нас барж, 12760 толгой мал, амьтан хорогдож, 346 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 337 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гарсан  гал  түймрийг  өнгөрсөн  оны  мөн  үетэй  харьцуулахад  гал түймрийн тоо 30.3 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 40.7 хувь өссөн байна.

Харин нийслэл  хотод  нийт  353  удаагийн  ахуйн гал  түймэр  гарч,  1.6  тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 226 удаагийн объектын гал түймэр гарч, 1.5 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Гал түймрийн 34 хувь буюу 197 нь ил галаас, 27,5 хувь буюу 159 нь цахилгаан ашиглалтын буруугаас 25 хувь буюу 145 нь яндангийн цонолтоос, 6,6 хувь буюу 38 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалжээ.

Энэ  хугацаанд  3303 байгууллага,  аж  ахуйн   нэгж, 36324 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй  22060 зөрчил дутагдал илрүүлэн,  9628 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 1134 заавал биелүүлэх  албан шаардлага, 1122  мэдэгдэл,  73  танилцуулга, 574 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 71.4 сая төгрөгөөр торгож, галын  аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг  564  удаа, сэрэмжлүүлэг мэдээг 763 удаа явуулсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …