БНХАУ, БНСУ, Италиас ирсэн монгол иргэдийг тусгаарлалаа

Өнөөдөр өглөөний (2020.02.27) 07:35 цагт Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.
Мөн COVID-19 вирүсийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна.
БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болов.

08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали Улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна гэж МХЕГ-аас мэдээлэв.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …