Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Ренцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсонтой холбоотой ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Говь-Алтай аймгийн Засаг даргыг чөлөөлөх захирамжид Ерөнхий сайд гарын үсэг зурсан. Өчигдөр цагдаагийн байгууллагатай холбогдож мэдээлэл авсан. Ажлын байран дээр архидан согтуурсан нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс энэ үндэслэлээр хариуцлага тооцсон. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч энэ асуудлыг хүлээн зөвшөөрсөн. Дараагийн Засаг даргыг томилогдох хүртэл Засаг даргын орлогчид албан тушаалыг гүйцэтгүүлэхээр үүрэг болгосон.  Засаг даргын Тамгын газарт архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдоод байна. Өөрөөс нь лавласан. Өөрөө ёс зүйн хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй гэсэн” гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …