Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2-р сарын 23-наас 27-ныг хүртэл зогсоохоор боллоо

Сар шинийн өдрүүдэд буюу 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа. 

Тодруулбал энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм байна.

Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.

Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “13 аймгийн онцгой комиссын даргаас цагаан сарын битүүний өдрөөс эхлэн шинийн гурван хүртэл Улаанбаатар болон эдгээр аймгаас орох, гарах хөдөлгөөнийг хаах санал ирүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэн хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны өдрийг хүртэл хот, хоорондын зорчигч тээврийг зогсоохоор боллоо. 

Ингэхдээ нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг зогсоож байна” гэлээ. 

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Дарь-Эхийн зам болон Б.Доржийн гудамжны замын шугам хоолойг шинэчилж, усны хаялга хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр шар усны үер буух эрсдэлтэй, ус …