Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн Дэлхийн шилдэг 101 манлайлагчдын нэгээр шалгарлаа

World Health & Welness холбооноос зохион байгуулдаг 11 салбарын 101 манлайлагчыг шалгаруулах номинацад 136 орны шилдгүүдээс эрүүл мэндийн салбарын манлайлагчаар УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Оргойн СЭРГЭЛЭН шалгарсан байна. Энэ үйл явдлыг УНТЭ-ийн хамт олон удирдлагууд баяртайгаар хүлээн авч О.Сэргэлэн эмчид талархал илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.

УНТЭ Мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ны доктор, профессор, Монгол Улсын Хүний Гавьяат эмч О.Сэргэлэн нь:

  • 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслын төслийг ШУТС-ийн санхүүжилтээр эхлүүлж 26 гахайд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд элэг шилжүүлэн суулгах багийг анхлан зохион байгyулж, багийн ахлагчаар ажилласан.
  • 2009 онд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний удирдамжийг бичиж 2010 онд ЭМСЯ-аар батлуулан 2010 онд БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • 2011 онд Монголд анхны элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын АСАН Анагаах Ухааны Төвийн эмч нартай хамтран гүйцэтгэсэн.
  • Монгол улс дэлхийд элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орноор бүртгэгдсэн.
  • 2014 онд анх удаа хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан.
  • 2015 онд нэг хүнд цогцосны донороос элэг шилжүүлэн суулгасан.
  • 2020 оны 2 сарыг хүртэл багийн хамт олны хамт нийт 94 хүнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн.
  • Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны статистик үзүүлэлтээр нийт хүн амын тохиолдлоор амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдсэн нь  элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон болон багийг ахалж байгаа О.Сэргэлэн гавьяатын ур чадвар хичээл зүтгэлийн үр шим юм.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Бат-Эрдэнэ says

    БАХАРХАЛ

  2. Зочин says

    Сэргэлэн эмчдээ хамгийн сайн сайныг хүсэж,эрүүл энх байж урт наслахыг ерөөе.

  3. Зочин says

    Баяр хүргэе манай эмч нар мундаг шүү.Гадаадад өндөр үнээр эмчүүлж зардлаа дийлэхгүй байгаа хүмүүс монголдоо ирж эмчлүлж болдоггүй юм байхдаа

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.