Ё.Баатарбилэг: Сурагчид дөрөв, тавдугаар сарын бүх Бямба гаригт хичээллэнэ

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “ Хичээл, сургалтын үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хойшлуулсантай холбоотойгоор IV болон V сард найман долоо хоног бямба гарагт хичээл орох бөгөөд энэ хугацаанд ажиллаж байгаа багш нарт илүү цагийн мөнгийг олгоно.

Зургадугаар сарын 15-нд багтааж, элсэлтийн ерөнхий шалгалт, элсэлтийг дуусгана. Сар шинийн баярын өдрүүдэд теле хичээл өдөр бүр гарна .Анх удаа ийм урт хугацаанд телевизээр сургалт явуулж байна. Хүүхдүүдийн хичээл сургалтын явцыг дүгнэх хийгээд энэ хугацаанд сурсан зүйлсийг хэрхэн дүгнэх чиглэлээр зөвлөмж хүргэсэн. Хичээл эхэлсэн эхний долоо хоногт бататгах хичээлийг явуулна. Бага ангийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй учир бататгах, агуулгын хоцрогдол арилгах чиглэлээр хүүхэд бүртэй ажиллах шаардлага гарна.

Тиймээс эцэг эх, багш нарын хамтын ажиллагаа зайлшгүй чухал. Хүүхдүүдэд өндөр ачаалал ирнэ, багш нарт ч мөн адил. Тиймээс эцэг эхчүүд хамтарч ажиллахаас өөр аргагүй тул төвөгшөөж цааргалалгүй дэмжин ажиллаасай гэж хүсэж байна.

  • Цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн I-V ангийн сурагчдын хувьд 6 дугаар сарын 01-ний өдрөөс,
  • VI-XII ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхлэн амарна. 

Элсэлтийн ерөнхий шалгалтыг VI сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулж, их дээд сургуулийн элсэлтийг зургадугаар сарын 15-нд дуусгахаар төлөвлөж байна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.