Д.Нямхүү:Хунань мужид сурдаг зургаан оюутныг тусгаарласан

ЭМЯ-наас коронавирусийн халдвараас сэргийлэх чиглэлээр хийж буй ажил, цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Дорнод, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг, ХӨСҮТ-д хоёр иргэнийг тусгаарлаж, шинжилгээ аваад байсан. Дээрх тохиолдлууд коронавирусийн халдваргүй болох нь тогтоогдсон. Өчигдөр /2020.02.13/ Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутныг нэмж тусгаарлалаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт найман хүн, Архангай аймагт нэг иргэнийг тусгаарлаад байна.

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 30 оюутан, нэг хүүхдийг давтан шинжилгээнд хамруулсан. Давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Шинжилгээгээр коронавирус илрээгүй учраас манай эмч нар хуралдаад, оюутнуудыг маргааш эмнэлгээс гаргахаар шийдвэрлэсэн. ХӨСҮТ-д тусгаарлах 14 хоногийн хугацаа маргааш дуусаж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.