Уран илтгэгч С.Эрдэнэболд 100 сая төгрөгөө төлжээ

Ардчилсан намынхан сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо дэнчин болох 100 сая төгрөгөө хэдийнэ аваад эхэлчихсэн.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одоогийн байдлаар 100 гаруй хүн хүсэлтээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө өгсөн гэдгийг ч хэлсэн. Тэдгээр горилогчдын нэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд. Тэрээр Сүхбаатар дүүргээс өрсөлдөхөөр зэхэж байна.

Илтгэл мэтгэлцээний тэмцээнээр дагнан, уран донгодож сурсан түүнийг Ц.Элбэгдорж улс төрд хөтлөн оруулж ирсэн. Бүтэх бүтэхгүй нь хамаагүй амлалт өгч, бусдад итгэл төрүүлэхүйц ярих нь түүнд тийм ч хэцүү биш. Харин ч сурсан ажлаа хийж яваа болохоор жаргалтай сайхан байдаг гэнэ.

Тиймээс тэрээр энэ авьяасаа ашиглан ард түмнийг “хошгоруулах”-аар шийджээ. Уг нь сайхан ярих, сайн ажиллах хоёр тэнгэр газар шиг зөрөөтэй баймаар. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч байсан тэрээр Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч болтлоо дэвшсэн ч энэ хугацаанд ямар нэг бизнес эрхэлж байгаагүй.

Тэр хаанаас дэнчингийн 100 сая төгрөг, дээрээс нь сонгуулийн бусад мөнгөө цуглуулсан гэдэг нь үнэхээр сонирхол татна. Мэдээж тэрээр зарцуулсан энэ мөнгөө нөхөж олох тактикаа аль хэдийнэ тархиндаа боловсруулчихсан л байж таараа. Тийм ч болоод баргийн төрийн албан хаагчийн халаасанд байдаггүй 100 сая төгрөгийг намдаа төлсөн биз.

“Мөнгөө л төлж байвал хэн нь ч хамаагүй дэвш” гэх зарчмаар ажиллаж байгаа Ардчилсан нам ийнхүү хоосон ярьдаг чадваргүй нэгнийг биш хийж бүтээх хүсэлтэй хүмүүсийг улс төрд оруулж ирэхийг нийгэм шаардаж байна. Түүнийг Сүхбаатарчууд хэрхэн хүлээж авах бол?

http://credit-n.ru/calc.html

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …