Монголчууд энэ жил сар шинийн баяр тэмдэглэх шаардлагагүй

Шинэ коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллүүдийг Фэйсбүүкийн шууд дамжуулалт ашиглан цахим хэрэглэгчдэд түгээх болсон эрдэмтэн Д.Наранбаатар өнөөдөр /2020.02.11/ АНУ-ын Калифорни мужаас мэдээлэл хийлээ.

 Тэрбээр Монголчууд Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэж болохгүй гэсэн байр суурийг илэрхийллээ.

Д.Наранбаатар: Монголчууд энэ жил сар шинийн баяр тэмдэглэх шаардлагагүй. Коронавирусийн халдварын тархалт ингэж эрчимтэй нэмэгдэж байхад бид олноороо цуглаж, өөрсдийгөө эрсдэлд оруулж болохгүй. Цагаан сарыг гэр бүлийн хүрээнд ч тэмдэглэх хэрэггүй. Эрүүл саруул байвал бид олон цагаан сар тэмдэглэнэ шүү дээ” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.