Өмнөд Солонгосын “Parasite” кино “Оскар”-ын шилдэг киногоор тодорлоо

Америкийн кино академиас жил бүр шилдэг кино, уран бүтээлчдэд олгодог 92 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол Америк Нэгдсэн Улсын Лос-Анжелес  хотын “Долби” театрт болж өндөрлөлөө. Энэ жилийн Шилдэг киногоор Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хогийн “Parasite-буюу Шимэгч” кино тодорлоо.

Энэ жилийн шилдэг найруулагч номинацад Квентин Тарантиногийн “Холливудад нэгэн удаа” Тодд Филлипсийн “ Jокer,”  Өмнөд Солонгосын кино найруулагч Бон Жун Хогийн” Parasite” бүтээлүүд өрсөлдсөнөөс энэ жилийн  шилдэг найруулагчаар Өмнөд Солонгосын найруулагч Бон Жун Хог “Parasite-буюу Шимэгч” киногоороо тодорлоо. Уг  бүтээл нь Бон Жун Хог найруулагчийн долоо дахь бүрэн  хэмжээний дэлгцийн  бүтээл юм.

Түүнчлэн Өмнөд Солонгосын “Parasite-буюу Шимэгч” кино энэ жилийн  Оскарын наадмын зургаан төрөлд нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа. Тухайлбал, Шилдэг зохиол, Шилдэг найруулагч, Шилдэг гадаад кино, Шилдэг кино хэмээх дөрвөн төрөл шилдгээр тодорсон юм.

Найруулагч Бон Жун Хог Шилдэг найруулагчийн шагнал гардаж авах үеэрээ  “Шилдэг кино шагналыг хүртээд л өнөөдөр хангалттай гэж бодоод тайвширчихсан байж байлаа. Маш их баярлалаа. Намайг кино урлагт суралцаж байхад “Хамгийн сониуч хүн хамгийн бүтээлч байдаг” гэдэг үг надад их нөлөөлж байсан. Тэр үг агуу Мартин Скорсэсийн хэлсэн үг. Америк хүмүүст миний кино танигдаагүй байхад Квентин Тарантино үргэлж миний киног жагсаалтандаа оруулсан байдаг байсан. Баярлалаа Тарантино” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

https://youtu.be/VJwJgWzhWX8
http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …