“Алтан гран при”-аас Х.Болортуяа, Б. Шоовдор нар алтан медаль хүртлээ

 ОХУ-ын Красноярскт Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг  И.Ярыгин агсны нэрэмжит 31 дэх удаагийн “Алтан гранпри тэмцээн”-ээс ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчид хос алтан медаль хүртлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд ОУХМ Х.Болортуяа, 59 кг-ийн жинд ОУХМ Б. Шоовдор нар алтан медалийн эзэн болоод байна.

ОУХМ Б.Шоовдор нь 2015 онд тус тэмцээнээс алтан медаль хүртсэн бөгөөд ийнхүү хошой медальтан боллоо гэж “Аврагч” биеийн тамир техник-спорт  хорооноос мэдээллээ.

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …