Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Малчид, иргэд тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж,  цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх  нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар  секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 26-31 хэм, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн-Бэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22  хэм, Эхийн голын Баян Бүрд орчим болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9  хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 14-16 хэм хүйтэн байна.

http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …