Эрүүл мэндийн яам Коронавирусийг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

Япон улсаас захиалсан коронавирусийн халдварыг оношлох боломжтой тоног төхөөрөмжийг өчигдөр/2020.01.27/ Япон Улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс хүлээн авчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээллээ.

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдварыг өвөрмөцөөр оношлох боломжтой оношлуурийг Япон улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгээс хүлээн авлаа. Шуурхай ажиллаж оношлуурийг хүлээн авснаар үгүйсгэх, баталж нотлох шаардлагатай халдварын сэжигтэй тохиолдлуудыг тогтоох боломж бүрдлээ. Шинэ коронавирусийн халдварыг цаг алдалгүй оношилж, тогтоох лабораторийн боломж бүрдсэн” гэдгийг хэллээ.

http://credit-n.ru/informacija.html

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …