Хот хоорондын тээвэрлэлт хэвийн явагдаж байна

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад коронавирусын тархалт ихсэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн  ээлжит бус хурлын шийдвэрээр дараах асуудлыг авч хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Үүнд,
 

  1. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл хаах шийдвэр гарсан.
  2. БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчийн тогтмол болон тогтмол бус тээврийг түр хугацаагаар зогсоосон.


Дээрх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн оюутан, сурагчдын зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Автотээврийн үндэсний төвөөс зорчигч урсгал нэмэгдэж байгаа хот хоорондын зарим чиглэлүүдэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслүүдийг  нэмэлтээр төлөвлөн тээвэрлэлтийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн /2020.01.27/ 10 цагийн байдлаар 60 чиглэлд 77 тээврийн хэрэгслээр 2695 зорчигч үйлчлүүлж байгаа бөгөөд нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн, зам даваа саадгүй байна. 

Зорчигчид та бүхэн хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалт хэрэглэж, Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг дагаж зорчоорой.

Жич: Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол бус тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан болно.


ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООСОН БООМТУУД
 

  1. Монгол Улсын Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот
  2. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Бээжин хот
  3. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Уүд сумаас БНХАУ-ын Хөх хот
  4. Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот
  5. Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сумаас БНХАУ-ын Манжуур хот
  6. Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоос БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц мод боомт
  7. Монгол Улсын Ховд аймгийн Булган сумаас БНХАУ-ын ШУӨЗО-ны Такешикен тосгон
  8. Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Халиут балгасын чиглэлд хорио цээрийн дэглэм дуусах хүртэл зорчихгүй байхыг анхааруулж байна.
     
http://credit-n.ru/potreb-kredit.html

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …