Сургууль, цэцэрлэг хаагдах хугацаанд багш нарын цалинг хэвийн олгоно

Улсын онцгой комиссоос сургууль, цэцэрлэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл хаах шийдвэрийг гаргасан билээ.

Шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гариг буюу 2020.01:27-ноос эхэлж хэрэгжүүлэх бөгөөд нийслэл болон орон нутгийн гээд улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүд дагаж мөрдөн, телевиз, радио, цахим хэлбэрээр хичээлдээ хамрагдах юм. 

Сургууль, цэцэрлэг амрах энэ хугацаанд улсын сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг бүрэн олгоно гэж Сангийн яамнаас мэдэгдлээ. Мөн хувийн сургууль, цэцэрлэгт ч хувьсах зардлыг олгох чиглэл барьж ажиллах аж.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.