Д.Тогтохсүрэн: У.Хүрэлсүх дарга Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэж хэлсэн

Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ.

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар өнөөдөр хуралдаж, Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах тухай прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.

МАН-ын бүлгийн хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээр Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдлаа. Гэхдээ бүлэг эцсийн шийдвэрээ гаргаагүй. 15:30 цагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гаргасны дараа бүлэг хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана. Бүлгийн хуралд Н.Номтойбаяр гишүүн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар оролцож тайлбар өгсөн. МАН-ын дарга У.Хүрэлсүх Н.Номтойбаярыг өөрөө өргөдлөө өгөөд шалгуулчих гэж хэлсэн. Н.Номтойбаяр гишүүн бодож үзнэ гэдгээ илэрхийлсэн” гэх мэдээлэл өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан …