123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд барихаар боллоо

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр боллоо.

Өчигдөр буюу 01 сарын 22-ны өдөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяши Хироюкитай 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гэрээ байгуулах ёслолын үеэр хэлсэн үгэндээ”Юуны өмнө Налайх дүүрэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг шинэчлэх асуудалд жинтэй хувь нэмрээ оруулан Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлж буй Япон улсын Засгийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яаманд дүүргийн ард иргэдийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Японы Засгийн газраас үзүүлж буй энэхүү буцалтгүй тусламж нь дүүргийн цаашдын ирээдүй болсон сургуулийн өмнөх боловсролын насны хүүхэд багачуудын оюуны хөгжилд оруулж буй чухал хувь нэмэр бодит үр дүн билээ. Бидний хамтын ажиллагаа цаашид тал бүрийн салбарт улам бүр өргөжин дэвжихийн ерөөлийг дэвшүүлж эрүүл энх сайн сайхан бүхнийг дүүргийн ард иргэдийн зүгээс болон хувийн зүгээс хүсэж байна” хэмээн талархлаа илэрхийлсэн юм.

Одоогоор  тус дүүрэгт Ерөнхий боловсролын 5 сургууль, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчит 8 цэцэрлэг, төрийн бус 6 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 3750 хүүхэд байгаагаас сургуулийн өмнөх боловсролд 2581 хүүхэд хамрагдаж байна.

Ямартай ч 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг 2020 оны 09 сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд ингэснээр нэмж 50 хүүхдийг хамруулах боломж бүрдэх юм.


http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …