ЭМЯ: Коронавирус агаар дуслын замаар халдварладаг болохыг анхааруулж байна

БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.0122/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна БНСУ, Япон, Тайланд зэрэг бүртгэгдсэн. Албан бус мэдээллээр Австрали, Тайвань, АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, нисэх байгууллагатай хамтарч ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын Эрсдэлийн үнэлгээг хийсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орнуудыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн. Харин Дэлхийн хэмжээнд тархах эрсдэл нь бага гэж үзсэн. Гэхдээ алс АНУ-д энэ вирус халдварласан мэдээлэл байгаа учраас манай улс хил залгаа орны хувьд сэрэмжтэй байх ёстой.

БНХАУ-д 14 эмч халдварласан мэдээлэл байна. Вирус нь ахуйн замаар халдварлаж байсан бол агаар дуслын замаар ч тусах эрсдэлтэй гэж анхааруулсан.

Коронавирусийн халдвар ахуйн замаар  дамжиж байсан бол өчигдрөөс агаар дуслын замаар дамжсан тохиолдол бүртгэгдлээ. Агаар дуслын замаар дамжиж байгаа тул хэн ч өвчлөх эрсдэлтэй. Тиймээс халдвар гарсан бүс рүү аль болох зорчихгүй байхыг”анхааруулж байна гэж мэдэгдлээ.

http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …