Г.Батхүү агсны хэргийн бодит үнэнийг мэдээлэхийг Н.Номтойбаяр шаардав

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан түүний гэр бүлийнхэн өнөөдөр /2020.01.22/ анх удаа хэвлэлийнхэнд хандаж, хэвлэлийн бага хурал хийсэн билээ. Өнөөдрийн хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцсон юм.

Тэгвэл Г.Батхүү агсны гэр бүлийнхний хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “АПУ-гийн NTV ийм “кино” зохиол бичээд Ундралжаргалт нь хэвлэлээр зохион байгуулалттай тараах гэж байгаа юм байна. Цагдаад шалгуулахаар одоо өгнө. @BuBaatarkhuu -д, цагдаа хэргийн бодит үнэний талаар мэдээлэл хийхийг шаардаж байна” гэжээ.

Үүний дараа NTV телевизийн сэтгүүлч Б.Ундрахжаргалант цахим хуудсандаа “Н.Номтойбаяр гишүүн намайг цагдаад шалгуулна гээд ороод ирэв. Өнөөдөр хэвлэлийн хурал дээр ямар ч хүний нэр яриагүй. Мэдээлэлтэй холбогдох зургийг сэтгүүлчид хүссэний дагуу авч, дамжуулан өгсөн болно. Гэтэл тэр яагаад өөртэйгөө холбож ойлгоод байгааг би л лав ойлгохгүй нь” гэсэн байна.

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …