“Single Ladies-4”МУСК ирэх хоёрдугаар сард нээлтээ хийнэ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай өгүүлэх “Single ladies-1, 2, 3 ” уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл Single ladies цувралын дөрөв дахь анги ирэх хоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр товлогджээ.

20, 30, 40 насны босгыг давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, тэдний хоорондын харилцаа, нийгмээс тэдэнд үзүүлж буй хандлагыг хөгжилтэй, адал явдалт өгүүлэмжээр харуулсан киноны шинэ анги  13-р зууны үеийн эмэгтэйчүүдийн талаар  өгүүлэх аж.

“Single Ladies” цувралын гуравдугаар ангийн зураг авалт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг хийгдсэн бол дөрөвдүгээр ангийн зураг авалт Дундговь, Төв аймаг, Турк улсад хийгдсэнээр онцлог болсон байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.