Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа “сюрприз” барив

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орж, анхны баяжмалаа хүлээн авсан 12 дугаар сарын 14-ний түүхэн өдөрт зориулсан баярын хурал, урлагийн тоглолт Эрдэнэт үйлдвэрийн Соёл урлагийн цогцолборт боллоо.

Баярын хуралд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, орлогч захирлууд, бүтцийн нэгжийн удирдлагууд, цех бүрийн төлөөлөл болсон ажилтан ажиллагсад, шилдэг тэргүүний залуучууд оролцсон юм.

Баярын хурлыг нээж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлж, баялаг бүтээгч мянга мянган уурхайчиддаа мэндчилгээ дэвшүүллээ. 2019 оныг Эрдэнэт үйлдвэр “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан ажлын үр дүнгээ тайлагнаж, хөдөлмөрч бүтээлч хамт олныхоо хийсэн бүтээснийг олны сонорт хүргэлээ.

Баярын энэ өдөр “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Б.Наранбаатар, С.Ганбаатар, Б.Баярсайхан, Ч.Отгон, “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр Д.Баатар, П.Нямсүрэн, Л.Энхбаяр, Б.Чулуунбаатар, Д.Давааням, “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр Б.Батбилэг, Л.Болдоо, Б.Дэрэм, Х.Батмөнх, Б.Баттөгс, Д.Мөнхтөр, Г.Эрдэнэсүрэн, Ч.Мөнхбаатар нарыг шагнаж урамшууллаа. Мөн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээн авахад хүч хөдөлмөрөө дайчлан ажилласан Л.Батбаяр, Мартынов В.В, Э.Хашбат, Э.Доржболд, З.Энхбаатар, Козорез А.В, Б.Анхбат, А.Кудербай, Белянкин В.П, Б.Бат-Эрдэнэ, Н.Мөнхчулуун, Х.Батзориг, Г.Мягмарцэрэн, Г.Ганчулуун, С.Ууганбаяр, Сапрыкин В.А, Д.Ёлкасүрэн, Д.Дандар нарыг мөнгөн шагналаар шагнав.

 Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн 41 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн төлөө хийж бүтээсэн бүхэнд нь талархал илэрхийлж, хамт олноо манлайлсан Б.Тэгштуяа, Д.Цогтсайхан, Т.Ганболд, Г.Бат-Эрдэнэ, Н.Баяржаргал, Г.Болдхуяг, Э.Лхагважав, Б.Данаажав нарт амины орон сууцны түлхүүр гардуулсан юм. Баяр дээр баяр нэмсэн энэхүү түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. Хамт олондоо үлгэр жишээ ажиллаж, хийж бүтээх хүсэл тэмүүллээр “жигүүрлэсэн” эдгээр найман залууд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Эко хороолол дахь хаус, таунхаусыг бэлэг болгон өгсөн. Орчин үеийн хэв загвартай амины орон сууц нь 64м.кв талбай бүхий 3 өрөө, дулаан гаражаас бүрдсэн бол хоёр давхар бүхий таунхаус барилга нь нийт 116м.кв талбайтай, хоёр ариун цэврийн болон унтлагын өрөө, гал тогоо, зочны өрөөнөөс бүрдсэн тохилог сууц юм. Залуу ажилчид, тэдгээрийн гэр бүлийг дэмжсэн энэхүү гэнэтийн бэлэг Эрдэнэт үйлдвэр 41 жилийн төрсөн өдрөөрөө ажилчиддаа барьсан сюрприз байв.   

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …