С.Булгантамир: “Эрдэнэт үйлдвэр” Волейболын дээд лигийг өндөр хэмжээнд зохион байгуулж буйд тамирчид талархалтай хандаж байна

Монголын волейболын холбооны дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн медалийн төлөөх өрсөлдөөнөөр нийслэл Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Медалийн төлөөх цуврал тоглолтуудын үеэр “Энагурэ” клубын 3 дахь үеийн  тамирчид багтаа 3 дахь аварга цолыг авчирлаа. Шигшээ цувралд 3 дарааллан хожиж лигийн аваргаар шалгарч, алтан медалийн болзол хангалаа. Энэ үеэр “Энагурэ” багийн ахлагч, спортын мастер С.Булгантамиртай цөөн хором ярилцлаа.     -Дээд лигийн аварга болсонд баяр хүргэе! Тэмцээний талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?    

 -Миний хувьд энэ спортоор хичээллээд 7 жил болж байна. Монголын волейболын дээд лигийн хувьд  маш өндөр зохион байгуулалттай болж байгаад талархалтай байна. Эрдэнэт хотруу яваад 3 тойргийн турш  тойргийн нийлбэр дүнгээ гаргасан. Тоглолт бүр хариуцлагатай байлаа.  

  -Хобби эйс багтай алтын төлөө учраа таарч амжилттай тоглож алтан медалийн эзэд болж байна.Танай багийн давуу тал, тоглолтын тактик юу байсан бэ?   

-Ер нь өрсөлдөгч багийн хувьд насны хувьд, довтдогчид, онооны хувьд  тэнцүүхэн байлаа. Манай багийн давуу тал бол хаалт сайн байсан гэж хэлж болно. 

-“Энагурэ” багийн онцлог юу вэ? Багийн гишүүдийнхээ тухай яриач?    –

Манай багийн онцлог гэвэл тамирчдын хувьд нас бага залуу. Тэгэхээр энэ баг бүрэлдэхүүнээрээ  олон жил гар нийлж тоглох боломжтой гэж харж байна. Энэ бол бидний давуу тал. 

  -Дээд лигийн хувьд олон жил тасарсан тэмцээнийг сэргээж зохион байгуулж байгаа гэдгээрээ үзэгч, сонирхогчдод өндөр хүлээлт үүссэн байна. Бусад тэмцээнээс ялгарах онцлогийг тамирчид  та бүхэн хэрхэн дүгнэж байна? 

  -Тамирчид их өндөр сэтгэгдэлтэй байгаа. Ялангуяа Эрдэнэт хотод очиж тоглоход эхнээсээ дуусах хүртэлх бүх үйл ажиллагааг маш өндөр түвшинд зохион байгуулсан. Азийн наадам, олон улсын тэмцээнд ирсэн юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Эрдэнэтийн багийн хувьд “Хобби эйс” багтай хүч тэнцүү 5 ээлжийн тоглолтыг сонирхуулсан нь үзэгчдэд  таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Эрдэнэтчүүддээ талархлаа илэрхийлье!    -Бусад баг тамирчиддаа хандаж юу гэж хэлэх вэ? 

 -2019 оны волейболын дээд лиг маш сайхан зохион байгуулагдаж байна.Нийт үзэгчид, зохион байгуулагчиддаа баярлалаа.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …