Залуу хосуудын заавал үзэх жүжиг “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжиг дахин тоглогдоно

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох  Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчдийн хувьд өнгөрсөн 2019 онд Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”, Ц.Балдоржийн зохиол “ХАЙРЫН ВИЗ”, Зохиолч О.Элбэгтөгсийн “НАДТАЙ ҮЛДЭЭЧ” жүжгүүдийг тайзнаа амилуулж үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тэгвэл энэ оны анхны үзвэрээ Зохиолч, яруу найрагч О.Элбэгтөгсийн “Надтай Үлдээч” уянгын драмын жүжгээр нээхээр болсон байна.

“Надтай Үлдээч” уянгын драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан А.Чингүн,  ерөнхий зураачаар Ч.Батболд, хувцасны зураачаар  Мягмарсүрэн, хөдөлгөөний найруулагчаар Х.Хашхүү, хөгжмийн зохиолчоор  Ж.Батдөл, дууны найруулагчаар Б.Батсайхан нар ажиллажээ.

Жүжгийн гол дүрд Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Шинэбаяр,  М.Тогтохжаргал,  залуу жүжигчин Д.Асардарь  Монгол Улсын гавьяат жүжигчин  Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх, Ц.Баясгалан тоглох бол туслах дүрүүдэд Б.Золжаргал Ц.Жаргалсайхан, О.Майдарравжаа, Сэргэлэн, Золжаргал, Ганбат,  болон театрын залуу уран бүтээлчид тоглох гэж байна.

Энэхүү жүжиг нь орчин үеийн залуусын үерхэл, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн үнэт зүйлийн тухай өгүүлэх юм.

“НАДТАЙ ҮЛДЭЭЧ”  уянгын драмын жүжиг энэ сарын 18, 19, 25,26 ны өдрүүдэд 18:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.

Сонирхуулахад энэхүү жүжгийн “Stay with me” дууг дуучин Д.Уламбаяр буюу Ука дуулсан билээ.

Тасалбарын үнэ: 10.000₮, 15.000₮, 20.000₮, 25.000₮

Тасалбарыг: УДЭТ-ын билетийн касс, ticket.mn-ээр худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999,99199794

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.