Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2020 оны нэгдүгээр сарын 11. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын 16. Санчир гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй харагчин  үхэр өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран  8 цаг 39 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа  үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай  хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд  сайн.

Цөөрөм байгуулахад  муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар  одогсод  баруун хойш мөрөө  гаргавал  зохистой. Модон хохимой өдөр. Сар хиртэнэ, 01 цаг 07 минутаас 05 цаг 12 минутын хооронд 4 цаг 05 минут үргэлжлэх ба оргил үе нь 03 цаг 10 минутад харагдана. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.